Бидний тухай

siverpen-about

Бичиг хэргийн төрөлжсөн худалдааны “Аржма Мөнх” ХХКомпанийн Товч танилцуулга

“Аржма Мөнх” ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, “Silver pen” нэрийн салбар дэлгүүрүүд нь Оффисын бичиг хэрэгслийн худалдаа, Мэргэжлийн уран зургийн хэрэгсэл, Номын худалдаа, Хүүхдийн хичээлийн хэрэгслийн худалдаа, хүргэлтийн үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгчиддээ үзүүлсээр ирсэн бөгөөд өдгөө 14 жилийн туршлагатай, хүчирхэг залуу хамт олонтой, 150 гаруй аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажилладаг худалдааны компани юм. Бидний зорилго: Цаашид компанийн үйл ажиллагааны цар хүрээг тэлж, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн, тэдний сэтгэл ханамжийг байнга 100 хувь байлгахын төлөө ажиллаж САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ болохыг зорин ажиллаж байна. Манай компани Удирдлага болон Хүний нөөцийн шинэчилсэн, уян хатан бодлогыг хэрэгжүүлж, ҮНЭТ ЗҮЙЛ болсон ажилтнуудынхаа хувь хүний болон ажил мэргэжлийн хувьд тогтмол сургалтанд хамруулж, өсөн дэвжих нөхцөл боломжоор ханган ажилладаг. Манай хамт олон харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ үнэт цагийг хэмнэх үүднээс онлайн худалдааг нэвтрүүлж цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байгаа ба тэдэнд: Өндөр чанар, өргөн сонголт Үйлчилгээний соёл, шуурхай найдвартай байдал Үнэ болон үйлчилгээний уян хатан нөхцлийг санал болгон ажилладаг учир өдрөөс өдөрт хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаад манай хамт олон баяртай байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын Бичиг Хэргийн Төрөлжсөн салбарын тэргүүн эгнээнд байж бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан, үнэ цэнийг өөрийн хэрэглэгчиддээ хүргэж, байнгын чанар, хөгжүүлэлтийг хийн, эрч хүчтэй ажиллагсадтайгаар багийн ажиллагаагаар тэргүүлэгч, салбартаа хамгийн шилдэг компани байна.

Бид чанар болон өнгө үзэмж загварын өргөн сонголт бүхий оффис болон хүүхдийн хичээлийн хэрэгсэлийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажиллаж байна. Дэлхийн алдарт  PARKER, PICASSO, OASO, KACO, YALONG, HUANYANG, TOYO, JAVA, PILOT, DOZEN, DELI, NARITA зэрэг брэндүүдийг бид худалдаалж байна. Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм худалдан авагч, харилцагч бүхэнтэйгээ цаашдын хамтын ажиллагаа өргөжүүлэн тэлж, та бүхний итгэлт түнш нь байх болно.

X