Хүргэлт буцаалт

Хүргэлт

  1. Хэрэглэгчийн захиалгын дүн 100,000 мянган төгрөгөөс дээш тохиолдолд барааг Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэж өгнө.
  2. Хэрэглэгч бараагаа 100,000 мянган төгрөгөөс доош худалдан авалт хийсэн тохиолдолд 3000 мянган төгрөгөөр хүргэлт хийгдэнэ.
  3. Хэрэв Хэрэглэгч өөрийн захиалгыг хүргэлтгүй захиалсан бол захиалгын бараа болсон хойно Хэрэглэгч өөрийн биеэр ирж барааг авна.
  4. Дээр заасан хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
  5. Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн бараа 1-3 өдөрт, захиалгын бараа 7-14 хоногийн дотор хэрэглэгчийн системд оруулсан хаягийн дагуу бүрэн бүтэн хүргэж өнгө.
  6. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
  7. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа хүлээн авна.
  8. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.

Буцаалт

  1. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
  2. Хэрэглэгчийн захиалсан барааны загвар зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд SilverPen бичиг хэргийн худалдааны систем нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгох болно.
  3. SilverPen бичиг хэрэг худалдааны системийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
  4. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг SilverPen бичиг хэргийн худалдааны систем хүлээн авах, барааг буцаах боломжгүй юм. Системд барааны албан ёсны брэнд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой юм.
  5. Дээрх нөхцөл байдал үүсэх боломжтой тул SilverPen бичиг хэргийн худалдааны системийн зүгээс захиалга хийгдсэнээс хойш төлбөр төлж, захиалгаа баталгаажуулах 48 цагийн хугацаа өгч байгаа болно.
X